

Каижү #8
Япон улс даяар "Каижү" гэх годзилла шиг мангасууд олон жилийн турш гарч ирэх болжээ. Эдгээр араатнуудыг устгаж, ард иргэдээ хамгаалахаар "Хамгаалалтын хүчин" хэмээх элит цэргийн анги өдөр бүр амь насаа эрсдэлд оруулдаг. Харин каижү устгагдвал "свийпер" гэх мэргэжлийн каижү цэвэрлэгээний компани дор ажилладаг хүмүүс үлдэж, үлдэгдэл биеийг нь цэвэрлэдэг аж. Хибино Кафка гэх 32 настай эр каижү цэвэрлэгчийн ажилдаа дургүй. Хар багаасаа хамгаалалтын хүчинд элсэж, каижү устгах мөрөөдөлтэй байсан тэрээр олон удаагийн бүтэлгүйтлийн улмаас мөрөөдлөө орхижээ. Амьдралтайгаа нэгэнт эвлэрээд байсан түүний ажилладаг цэвэрлэгээний багт Ичикава Рэно гэх 18 настай шинэ элсэгч орж ирснээр тэр цэргийн хүчинд элсэх хүсэл мөрөөдлөө дахин санана. Гэвч азгүйтэл нэгээр дууссангүй. Золгүй явдлаар дүүрэн өдөр хоногууд өнгөрч байтал нэг л өдөр шимэгч төрлийн каижү Кафкагийн биед орж түүнийг хүн шиг төрхтэй каижү болгон хувиргажээ. Харин Кафка шинэ олсон хүчээ ашиглаж олон жилийн мөрөөдлөө эцсийн удаа оролдож үзэхээр шийднэ.